Арьс арчилгааны бүтээгдэхүүнээ хэрхэн зөв сонгох вэ?

Арьс арчилгааны бүтээгдэхүүн сонгоно гэдэг зүгээр л “trend” дагах биш, өөрийн арьсыг ойлгож сурахтай холбоотой хамгийн чухал алхмуудын нэг юм. Хүн бүрийн арьс өөр өөр онцлогтой байдаг учраас бусдад тохирсон бүтээгдэхүүн танд заавал тохирно гэсэн үг биш. Тиймээс хамгийн түрүүнд өөрийн арьсны төрлөө мэдэх хэрэгтэй : хуурай, тослог, холимог эсвэл эмзэг арьс уу гэдгээ тодорхойлох нь зөв сонголтын эхлэл болдог.

Мөн бүтээгдэхүүний найрлагыг анзаарах нь маш чухал. Чийгшүүлэх үйлчилгээтэй hyaluronic acid, тайвшруулах centella asiatica, нөхөн төлжүүлэх peptide зэрэг орцууд нь арьсыг эрүүл, тэнцвэртэй байхад тусалдаг. Харин хэт хүчтэй найрлага эсвэл олон төрлийн бүтээгдэхүүнийг нэг дор хэрэглэх нь арьсыг цочроох эрсдэлтэй байдаг.

Сүүлийн үед skincare-д “less is more” буюу цөөн хэр нь зөв бүтээгдэхүүн хэрэглэх хандлага түгээмэл болсон. Арьсандаа тохирсон цэвэрлэгээ, чийгшүүлэлт, нарны хамгаалалт гэсэн үндсэн арчилгааг тогтмол хийх нь олон шаттай арчилгаанаас ч илүү үр дүнтэй байх тохиолдол бий.

Мөн улирал, амьдралын хэв маяг, стресс, нойр зэрэг нь арьсны байдалд шууд нөлөөлдөг. Тиймээс зөвхөн бүтээгдэхүүнээс гадна дотоод эрүүл мэнд, өдөр тутмын дадал ч арьсанд чухал нөлөө үзүүлдэг гэдгийг мартаж болохгүй.

Арьс арчилгаа бол төгс арьстай болох тухай биш, харин өөрийн арьсыг эрүүл байлгах тухай ойлголт юм. Өөртөө тохирсон зөв бүтээгдэхүүнээ сонгож, арьсаа тогтмол арчилснаар байгалийн гэрэлтсэн, эрүүл төрхийг илүү удаан хадгалах боломжтой.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Shopping Cart (0)

Cart