Арьс арчилгааны бүтээгдэхүүнээ хэрхэн зөв сонгох вэ?
Арьс арчилгааны бүтээгдэхүүн сонгоно гэдэг зүгээр л “trend” дагах биш, өөрийн арьсыг ойлгож сурахтай холбоотой хамгийн чухал алхмуудын нэг юм. Хүн бүрийн арьс өөр өөр онцлогтой байдаг учраас бусдад тохирсон бүтээгдэхүүн танд заавал тохирно гэсэн үг биш. Тиймээс хамгийн түрүүнд өөрийн арьсны төрлөө мэдэх хэрэгтэй : хуурай, тослог, холимог эсвэл эмзэг арьс уу гэдгээ тодорхойлох нь зөв сонголтын эхлэл болдог.…